Номадс катеринг энд интегрэйтед сервисис ХХК лого
EN
Кэмп байгуулах camel icon
Хээрийн кэмпийн цогц төлөвлөлт

Манай мэргэжлийн туршлагатай барилгын баг хоосон талд хот байгуулна. Манай инженер техникийн мэргэжлийн баг захиалагч байгууллагын хэрэгцээ шаардлагыг түшиглэн хамгийн оновчтой шийдлээр түр болон байнгын кэмпийн зураг, дизайныг төлөвлөж кэмпийн байгууламж, инженерийн шугам сүлжээ, гэрэлтүүлэг, барилгын засвар үйлчилгээ, дулаан, агааржуулалт, сантехник, цахилгааны далд болон ил монтаж, галын аюулын дохиоллын систем, бүх тоног төхөөрөмжийн суурилуулалт зэрэг ажлуудыг богино хугацаанд, түргэн шуурхай, чанартай угсарч, суурилуулах ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. Мөн кэмпийн цахилгаан эрчим хүч, бохир болон цэвэр усны шийдлийг тухайн кэмпийн онцлогоос хамааран хамгийн тохиромжтой, хялбар шийдлээр шийдэж төлөвлөнө.

Манай дотоодын мэргэжилийн баг уул уурхай, барилга, замын кэмпийн хамгийн шилдэг шийдлийг гаргах ба дараах барилгын ажлуудаас гадна бусад ажлуудыг хийж гүйцэтгэнэ:
• Кэмп төлөвлөлт, барилга байгууламжийн төлөвлөлт
• Кэмпийн барилгын гүйцэтгэл
• Орон зайн төлөвлөлт, дотоод засал чимэглэл
• Катеринг болон гал тогооны барилга байгууламж
• Угаалгын цех, угаалгын тоног төхөөрөмжийн суурилуулалт
• Ариун цэврийн байгууламж
• Генератор, түлшний танк, усны танк болон бусад тоног төхөөрөмжийн суурилуулалт


Номадс Катеринг энд Интегрэйтэд Сервисис ХХК
© 2015 он Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан