Номадс катеринг энд интегрэйтед сервисис ХХК лого
EN
Кемпийн цэвэрлэгээ үйлчилгээ camel icon
Зочид буудлын стандартад нийцсэн үйлчилгээ

Алслагдмал, хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилчдын хувьд тав тухтай байдал, цэвэр цэмцгэр орчин тэдний амрах, амьдрах байр нь сайн сайхан, тав тухын хувьд амин чухал юм. Манай зочин илүү тааламжтай тав тухтай байдлыг мэдрэхэд цэвэр цагаан хэрэглэл, хувь хүн бүрт хүрсэн үйлчилгээнд бид илүү анхааралтай ханддаг.
Бид мэргэжлийн угаалга цэвэрлэгээний загвар гаргаж, хэрэгжүүлэх боломжтой бөгөөд манай баг байгаль дэлхий, байрлагсад болон өөрсдийгөө хамгаалахын тулд өөрсдийн аюулгүй ажиллагааны дүрэм журам, химийн бодистой ажиллах сургалтыг хатуу чанд дагаж мөрддөг. Манай баг зочид буудалд үзүүлдэг хамгийн сайн үйлчилгээг та бүхэнд санал болгож байна:

• Гэр, байр, оффисын цэвэрлэгээ
• Угаалга
• Ажлын хувцас угаалга, индүүдлэг
• Хувийн хувцас
• Цагаан хэрэглэл угаалга

Таны хэрэгцээ, хүсэлтэд нийцсэн үйлчилгээ үзүүлсэнээр бид таны өдөр тутмын орчинд эрүүл ахуйн өндөр чанарыг хадгалдаг. Амьдрах байрны цэвэр цэмцгэр байдал, аюулгүй байдлыг хангасан оршин суугчдын амьдрах тав тухыг бүрэн хангах нь бидний эрхэм зорилго юм. Энгийн үйлчилгээ нь амьдралын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулдаг. Бид таны хэрэгцээнд тохирсон өндөр хүчин чадалтай угаалга, хуурай хими цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлэх боломжтой.
Номадс Катеринг энд Интегрэйтэд Сервисис ХХК
© 2015 он Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан